ХУДГИЙН ОПЕРАТОР /Хөдөө ажиллах/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Худгаас ус зөөвөрлөх, машин тус бүр дээр “рейсийн хуудас” бүртгэж, ус ачихад зарцуулсан хугацаа, жолооч, кемпийн мэдээлэл зэргийг бүрэн гаргацтай тэмдэглэж, хөтлөх, жолооч нараас гарын үсгийн баталагааг тухай бүр авах
- Ажил дуусах болон түр завсарлах үеийн аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хянаж, хураах
- Худгийн жигд, аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хариуцах
- АБТ-д заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой
- Хариуцлагатай, тууштай, хөдөлмөрч
- Элдэв хорт зуршилгүй /архи хэрэглэдэггүй байх/
- 40-50 насны эрэгтэй
- Зам гүүрийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 240км авто замын төсөл дээр ажиллах тул Хөдөө орон нутагт удаан хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх.
Бусад
СалбарЭнгийн ажил мэргэжил, үйлчилгээ
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.