Олон улсын бакалаврын Биологийн хичээлийг стандартын дагуу заах, сурагчдыг биологийн шинжлэх ухааныг гүнзгий судлах, туршилт хийх, асуудалд суурилсан сэтгэлгээ хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрөөр бэлтгэх. Мөн Internal Assessment (IA), Extended Essay (EE) зэрэг судалгааны ажилд сурагчдыг зөвлөн чиглүүлэх.
IBDP Biology хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөө, IBO стандартын дагуу хэрэгжүүлэх
Хичээлийг inquiry-based буюу судалгаа, туршилтад суурилсан байдлаар зохион байгуулах
Сурагчдыг Paper 1, 2, 3 шалгалт болон IA-д бэлтгэх
Лабораторийн хичээлүүдийг зохион байгуулах, аюулгүй ажиллагааг хангах
IA-ийн судалгааны ажлыг зөвлөх, чиглүүлэх, стандартын дагуу үнэлэх
EE (Extended Essay) бичих сурагчдыг биологийн чиглэлээр удирдан ажиллах (хэрэв хуваарилагдсан бол)
IB үзэл баримтлал, Сурагчийн Дүр төрх (Learner Profile)-ийг хичээлд шингээх
Шинжлэх ухааны арга зүй, ажиглалт, нотолгоонд суурилсан сэтгэлгээг төлөвшүүлэх
IBDP (International Baccalaureate Diploma Programme)
16–19 насны сурагчдад зориулсан хоёр жилийн олон улсын боловсролын хөтөлбөр бөгөөд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь оюутнуудыг академик чадвартай, шүүмжлэлт сэтгэлгээтэй, олон улсын иргэн болгон бэлтгэхэд оршино.
IA (Internal Assessment)
IA нь сурагч бүр тухайн сонгосон хичээл тус бүр дээр хийдэг бие даасан судалгааны ажил юм. Энэ нь тухайн сурагчийн ойлголт, судалгааны ур чадварыг шалгадаг.
Жишээлбэл:
Математикт статистик судалгаа
Байгалийн шинжлэх ухаанд туршилт
Нийгмийн ухаанд тохиолдол судалгаа гэх мэт.
EE (Extended Essay)
EE бол 4000 хүртэл үгийн эссэ бөгөөд сурагч өөрийн сонирхсон сэдвээр сонгон авч гүнзгий судалгаа хийдэг.
Энэ нь оюутны:
Судалгааны чадвар
Эрдэм шинжилгээний бичгийн ур чадвар
Бие дааж ажиллах чадамж зэргийг хөгжүүлдэг.
Биологи болон холбогдох чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
Багшлах эрхийн гэрчилгээтэй
Ахлах ангийн сурагчдад шинжлэх ухаан зааж байсан туршлагатай
IBDP Biology хөтөлбөрөөр хичээл зааж байсан туршлагатай бол давуу тал
Биологийн онол, лабораторийн арга барил, судалгааны бичиг баримт боловсруулах ур чадвартай
IA, EE зэрэг бичгийн ажилд сурагчийг бие даан судлахад чиглүүлж чадахуйц чадвартай
Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (академик хичээл заах чадвартай)
Inquiry-based болон concept-driven сургалтад туршлагатай
Цахим сургалтын платформуудыг ашиглах туршлагатай
Багаар ажиллах, олон соёлт орчинд зохицон ажиллах чадвартай
Лабораторийн нөхцөл: Туршилт, микроскоп, био тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин
Сургалтын дэмжлэг: IBDP coordinator, subject mentor, technician-уудтай багийн хамтын ажиллагаа
Мэргэжлийн хөгжил: IB Workshop-д тогтмол хамрагдах, дотоод сургалтад оролцох боломжтой.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.