УСНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх аливаа нөлөөллөөс урдьчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, хянах, үйл ажиллагааны бүхий л үе шатанд компанийн байгаль орчны ажлыг хамтран хэрэгжүүлэх ба гэрээлэгч туслан гүйцэтгэгчдийн ажилд хяналт тавьж зөвлөгөө, зааварчилгааг өгч хамтран ажиллана.
- Усны хяналт шинжилгээний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх
- Усны шинжилгээний үр дүнг боловсруулж, тайлан гаргах, холбогдох байгууллагуудад хүргүүлэх
- Ус ашиглалтын бүртгэл хөтлөх, тайлан гаргах, усны гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
- Байгаль орчны усны хяналт, мониторингийн заавар, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах
- Байгаль орчны баг болон гэрээлэгч, туслан гүйцэтгэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө өгөх
- Орон нутгийн иргэдийн оролцоотой усны хяналт шинжилгээ хийх, хамтран ажиллах
- Төрийн болон орон нутгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллах
- Байгаль орчны төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, тайлан гаргах
- Шинжилгээний үр дүнгүүд болон харьцуулалтын нэгтгэл, төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөгөө, дүгнэлт, тайлан судалгааны ажлуудын тайлан хянах нэгтгэх
- Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
- Бүх осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай хамтран ажиллах
- Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
- Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Гидрогеологи, усны инженер, усны нөөцийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Холбогдох салбарт мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Усны чанарын шинжилгээ хийх арга зүй, лабораторийн үндсэн аргачлалуудын мэдлэгтэй
- Холбогдох хууль эрх зүйн зохицуулалт, стандартуудыг мэддэг байх
- Усны сэдэвт сургалтын төлөвлөгөө боловсруулан, сургалт зааварчилгаа өгөх чадвартай байх
- Англи эсвэл Франц хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- Мэргэжлийн программ хангамжийг сайн эзэмшсэн
- MS Word, Excel, Power Point, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас70110675 ext 21, 99770564
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.