Гадаргын ХАБ-ын ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл эрүүл ахуйн шаардлага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам стандарт, шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;
- Компанийн ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн хортой болон аюултай хүчин зүйлийн нөлөөллийг багасгах;
- Ажлын байрны эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх;
- Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны чиглэлээр явагдах сургалт зохион байгуулах, ажилчдыг сургалтанд хамруулах;
- Эрүүл, аюулгүй ажлын байрны соёлыг бий болгоход туслах;
- Уурхайн аюулгүй ажиллагаа болон тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалтыг хийх, аливаа гарч болзошгүй осол аваарыг шалгах, арилгах, шалтгааныг тодорхойлох, дахин гаргахгүй байх арга хэмжээг авах;
- Галаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, галын хор зэргийг тогтмол шалгаж, тэмдэглэгээ хийх;
- Уурхайн орчмын аюулгүй ажиллагааг хангасан тэмдэг тэмдэглэгээг байршуулах, хяналт тавих;
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд.
Ажлын байранд тавигдах шаардлага
- ХАБЭА-н ажилтнаар ажилласан туршлагатай байх
- Баяжуулах үйлдвэр болон механик засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
- Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын талаар өндөр мэдлэгтэй;
- Судалгаа шинжилгээ хийх, төлөвлөгөө боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай;
- Уурхай, уулын үйлдвэрийн технологи, арга ажиллагааны талаар зохих мэдлэгтэй;
- Тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 14/14 ээлжээр ажиллах боломжтой байх.
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.