Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн(PO)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн нь байгууллагын бизнесийн зорилго болон хэрэглэгчийн хэрэгцээг гүн ойлгож, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн бүхий л үе шатанд оролцон, хөгжүүлэлтийн баг болон оролцогч талуудын хооронд гүүр болж ажиллана. Энэхүү албан тушаалын үндсэн зорилго нь бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүрч буй туршлагыг сайжруулах, хөгжүүлэлтийн багийг зөв чиглэлд хөтлөх, бизнесийн болон техникийн шаардлагыг үр дүнтэйгээр нэгтгэж, төсөл амжилттай хэрэгжихэд хувь нэмэр оруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
Ерөнхий ур чадвар
- Бизнесийн удирдлага, мэдээллийн систем, компьютерын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, мэргэжлийн бичиг баримт боловсруулах чадвартай.
- Шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй, хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн логик сэтгэлгээтэй
- Багаар ажиллах, хэлэлцүүлэг удирдах, олон талт оролцогчтой харилцах ур чадвартай
Мэргэжлийн ур чадвар
- Системийн шинжилгээ, бизнес процессын загварчлал хийх чадвартай
- Програмчлалын багтай үр дүнтэй харилцахын тулд вэб, мобайл системийн архитектур, API, өгөгдлийн бүтэц, интеграци зэрэгт суурь ойлголттой
- Agile/Scrum орчинд ажиллаж байсан туршлагатай (Scrum аргаар backlog удирдах, user story бичих, sprint төлөвлөх)
- Хөгжүүлэгчдэд шаардлага дамжуулах, техникийн шийдэл тайлбарлах, хэрэглэгчийн өнцгөөс логик ойлголтыг илэрхийлэх чадвартай
- Багаар ажиллах, техникийн ба бизнесийн багуудын хоорондын гүүр болж чадах харилцааны өндөр чадвартай
Тусгай шаардлага
Өмнө нь Product Owner, Business Analyst, System Analyst чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Анкет бөглөх холбоос: CAREERS.MCS.MN линкээр хандаж дэлгэрэнгүй анкет бөглөж сонгон шалгаруулалтад оролцоно уу
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.