ЭКСПОРТ, ИМПОРТЫН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Экспорт, импортын үйл ажиллагааг зохион байгуулах;
- Гадаад харилцаатай байгууллагуудтай хамтран ажиллах;
- Бараа бүтээгдэхүүний захиалга, хүлээн авалт, хүргэлтийг зохион байгуулах;
- Гадаад худалдааны бичиг баримтыг бэлтгэх, шалгах;
- Тавигдсан хугацаанд бараа бүтээгдэхүүний хүргэлтийг хянах;
- Бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг судлах, дүн шинжилгээ хийх;
- Зах зээл, өрсөлдөгчдийн мэдээллийг цуглуулах, шинжлэх;
- Гадаад худалдааны хууль, дүрмийг мөрдөх;
- Мэдээлэл солилцох, асуудал шийдвэрлэх процессийг удирдах;
- Гадаад тээврийн компаниудтай хамтран ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, гадаад харилцаа, санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Орос хэлтэй бол давуу тал болно;
- Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн байх;
- Бараа бүтээгдэхүүний логистикийн талаар мэдлэгтэй байх;
- Бичгийн болон аман харилцааны ур чадвартай байх;
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвартай байх;
- Хариуцлагатай, цагийн менежментийн чадвартай байх;
Нэмэлт мэдээлэл
Таныг 25-н жилийн түүхтэй Үндэсний үйлдвэрлэгч Траст Трейд ХХК-ийн хамт олон хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарТээвэр, логистик, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.