Ашиглалтын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Захиалагч, оршин суугчдаас ирсэн санал гомдлын дагуу ашиглалтын үйл ажиллагааг зохион байгуулах;
- Захиалагч, оршин суугчдын гомдолтой биечлэн танилцаж, засварын ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар оновчтой шийдэл гаргаж, түүхий эд материал, машин механизм, хүн хүч, гүйцэтгэх хугацааг тооцон гүйцэтгэгч байгууллагатай харилцах харилцааг зохицуулан хэрэгжилтийг хангуулах;
- Засварын ажилд шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг гаргаж хангамжийн албанд өгч захиалах;
- Ажилчид болон тухайн ажлыг гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч компани, бригад, хувь хүмүүстэй хамтран засварын ажлыг богино хугацаанд, чанартай хийхэд байнгын хяналт тавьж гүйцэтгүүлэн, холбогдох акт баримт үйлдэх;
- Ашиглагч байгууллагатай харилцах харилцааг зохицуулах
- Тулгамдсан асуудлыг цаг алдалгүй мэдэгдэж, хэрхэн шийдвэрлэх талаар санал оруулж шийдвэрлүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй
- Барилгын дотор заслын чиглэлээр мэргэшсэн туршлагатай байх
- Хүндэтгэлтэй харилцах, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, хүлээцтэй хандах ур чадвартай байх;
- Харилцааны өндөр соёлтой байх
- Ажил үүргийг хуваарилах, ажлаа тайлагнах, мэдээллээ солилцох чадвартай байх
- Барилгын салбарт 2-аас дээш жил ажилласан туршлагатай байх
Нэмэлт мэдээлэл
Манай багт нэгдсэнээр:
- Мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн удирдлагын баг
- Олон улсын нэр хүндтэй төслүүд дээр ажиллах боломж
- Салбар бүрийн мэргэшсэн баг бүрэлдэхүүн
- Өрсөлдөхүйц цалин хөлс болон нэмэгдэл урамшууллууд
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч
- Хурдацтай өсч хөгжиж буй
- Нээлттэй карьер өсөлтийн бодлоготой
Ажиллах баршил: ХУД Арцатын ам Мандала гарден төсөл
Ажлын цаг: Даваа-Бямба 08:00-17:00
Өдрийн хоолтой, гар утас, түлшний хөнгөлөлттэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.