Борлуулалт, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчтай хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж шаардлагатай сайжруулалтыг тухай бүр хийх,
- Зах зээлд өрсөлдөгчийн судалгаа хийх,
- Бүтээгдэхүүний нөөцийг зөв зохистой хуваарилах, зарцуулах зорилгоор үйл ажиллагааг удирдлагаар хангах,
- Брендийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, борлуулалтыг өсгөх,
- Компанийн худалдан авалтын бодлого журмын дагуу худалдан авалтын гадаад, дотоодын эх үүсвэрийг судлах,
- Гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээний дагуу хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх
- Үнийн харьцуулалт, судалгаа, тайланг бэлтгэн танилцуулах
- Худалдан авалтын төлөвлөлт, өртгийн дүн шинжилгээнд үнэлэлт, дүгнэлт хийж, өртөг зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх, тооцоолох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, санхүү, борлуулалт маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Харилцааны өндөр ур чадвартай
- Цаг баримтлах, ажлын ачаалал даах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Компьютерийн хэрэглээний программ ашиглах чадвартай
- Хөдөө орон нутгаар томилолтоор ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
УБГурил компанийн зүгээс танд дараах үнэ цэнийг санал болгож байна:
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдаx;
- Таван Богд Группийн 7 төрлийн сонирхолын клубуудэд хамрагдаx;
- Жил бүрийн цалингийн өсөлт;
- Урамшуулалт цалин;
- Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Удаан жилийн нэмэгдэл;
- Хоол, унааны хөнгөлөлт;
- Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө гэх мэт.
Бусад
БайршилДархан хот
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.