ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- НББОУ-н стандартын дагуу санхүү, бүртгэлийн ажлыг хэрэгжүүлэх
- Тайлан мэдээ бэлтгэх
- Удирдлагыг холбогдох мэдээллээр хангах
- АБТ-д заасан ажил үүргүүдийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Санхүүгийн програмын зохих мэдлэгтэй
- Нэгээс дээш ажилласан туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Дөрвөн Өлзий ХХК нь гадаад худалдаа болон дотоодын хүнсний үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй 28 жилийн түүхтэй компани юм. 2008 онд нээгдсэн “Видан” хүнсний үйлдвэр нь өндөр зэрэглэлийн технологийг Монголдоо анхлан нэвтрүүлж байсан бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн, олон шагналуудыг хүртсэн юм.
СХД-т байрлалтай үндэсний баялаг үйлдвэрлэгч компанийн тохилог оффист мэргэжлийн өндөр туршлагатай, өсөн дээшлэх өндөр эрмэлзэлтэй баг хамт олонтой хамтран ажиллаж, эх орондоо үнэтэй хувь нэмрээ оруулахыг урьж байна.
Ажлын байрны давуу талууд:
- Цагийн уян хатан нөхцөл /тохиролцох боломжтой/
- Өдрийн хоолтой
- Байгууллагаас утасны дугаар өгч, төлбөрийг хариуцна
- Туршлагатай багатай ч сурч хөгжих эрмэлзэлтэй бол бид дадлагажуулан ажиллахад нээлттэй
- Өсөн дэвжих боломжтой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.