ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн бизнес зорилттой холбоотой хүний нөөцийн төлөвлөлт, бодлого, журмыг холбогдох хууль, стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Удирдах түвшний болон чухал албан тушаалын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх, залгамжлалын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бүрдүүлэлтийн бусад үйл ажиллагаанд хяналт тавих, Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Ажилтны тогтвортой ажил эрхлэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, шаардлагатай ажлыг зохион байгуулах, ажилтны сэтгэл ханамжийг сайжруулахад анхаарч ажиллах;
- Ажилтнуудыг сургаж хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих, хяналт тавих, Сургалт хөгжлийн журмын хэрэгжилтийг ханган ажиллах;
- Захиргаа, хүний нөөцийн албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бусад алба нэгжтэй уялдаа холбоог хангах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Хүний нөөцийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай. Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хөдөлмөрийн харилцаа, сургалт хөгжил, талент менежмент функцийг хэрэгжүүлэн ажиллаж байсан туршлагатай, мэдлэгтэй. Энэ чиглэлээр бусдад зааж зөвлөх чадамтай байх.
- Гадаад хэлний ахисан дундаас дээш түвшний мэдлэгтэй, ажил үүрэгтэй холбоотой материалыг хоёрдогч хэлээр уншиж ойлгох чадамжтай.
- Удирдан зохион байгуулах чадамжтай
- Оновчтой төлөвлөлт хийж, төлөвлөлтийн дагуу гүйцэтгэл гарган ажиллах чадамжтай.
- Харилцааны соёлтой. Хүмүүсийн олон талт ялгаатай байдлыг ойлгож, үр дүнтэй эерэг харилцаа үүсгэх чадамжтай байх.
- Судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чадамжтай. Шинийг эрэлхийлэх хандлагатай.
- Асуудал шийдвэрлэх чадвартай. Хэцүү асуудлаас боломжийг харж эерэгээр шийдвэрлэх хандлагатай.
Нэмэлт мэдээлэл
Бидний нэг болсноор:
- Тааламжтай цалин урамшууллын багц. Үүнд: Үндсэн цалин, улирлын урамшуулал, 17 дах сарын урамшуулал, Төслийн багийн урамшуулал, Ажилласан хугацааны нэмэгдэл, Мэргэжлийн зэргийн нэмэгдэл гэх мэт.
- -Бусад хангамж. Эрүүл мэндийн болон Гэнэтийн ослын даатгал, Тэтгэврийн хуримтлал, хоол, унаа, утасны хөнгөлөлт, бүтээгдэхүүний хөнгөлөлт
- Ажил дээрээ фитнесс клубээр үйлчлүүлэх боломж, Спорт заал, гадны хамгийн олон салбартай фитнесс клубын гишүүнчлэл
- Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүд
- Сонирхлын клубууд, номын сан
- Ажлын онцлогт тохирсон сонголттой цагийн хуваарь
- Зайнаас ажиллах болон хайбрид ажиллах боломж
- Эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүний талаар өргөн мэдлэгтэй болох.
- Эрч хүчтэй, бүтээлч, чадварлаг хамт олонтой нэг баг болон ажиллах.
- Шинэ санал санаачлагыг үргэлж дэмжин, урамшуулдаг.
- Өөрийн чинь эрч хүч, чадварыг бүрэн сорьсон орчинд ажиллах
- Хүмүүнлэг, нийгэмдээ буцааж өгдөг, байгал орчинд ээлтэй компанид ажиллах
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77773525-2, 77773525-6
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.